Ж.Бямбадорж: Улстөрчид өөрсдийн бүх буруу, алдаа дутагдлаа Үндсэн хууль руу чихэхээ болих хэрэгтэй!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-22

Ардын их хурлын дарга асан, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Засгийн газрын сайд асан сансрын нисгэгч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар ҮХЦ-д  маргаан үүсгэх өргөдөл өнөөдөр өглөө. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж, улмаар Үндсэн хуулийн цэцэд МАРГААН ҮҮСГЭХ ӨРГӨДӨЛ гаргаж түүнийгээ гардууллаа. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан  Хуульч Ж.Бямбадорж:

"Бид дөрөв өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх өргөдөл өгч байна. Өөрөөр хэлбэл гурван зүйлээр хууль зөрчсөн. Ингэж хууль зөрчсөнөөр Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Үүнийг нэн яаралтай хэлэлцэнэ гэж найдаж байна. Яаралтай хэлэлцэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт хэлэлцвэл буруу гэдэг нь нотлогдоно. Үндсэн хууль бол суурь хууль. Байшингаар бол фундамент нь гэсэн үг. Анхны Үндсэн хууль 1787 онд АНУ-д батлагдсан. Тус Үндсэн хуульд 26-хан нэмэлт өөрчлөлт орсон.Дэлхийн хоёрдугаар дайны дараа ихэнх улс Үндсэн хуулиа баталсан. Улс орнууд 100-гаад жил болж байна. Үндсэн хуулиа ойлгож таньж мэдээгүй байж бүх буруу, алдаа дутагдлаа Үндсэн хууль руу чихэхээ болих хэрэгтэй" гэв.  "Өнөөдөр ажилгүйдэл, иргэдийн амьдралын хүнд байдлыг бодох ёстой. УИХ завсарлаад энэ юмыг хийгээд явж байна. Гэтэл энэ өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдлээ. Би гурван зүйл хэлье.

1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1.2-т "Энэ хуулиас гадуур Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг завдах, хуйвалдан оруулах аливаа үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуульт байгуулалд халдсан хэрэг гэж үзнэ" гэсэн заалт байгаа. Уг нь хуулиа ард түмнээр хэлэлцүүлэх гэж байгаа бол хуулийн төслөө биччихээд явуулах ёстой. Гэтэл хүмүүсийн тархи угаасан үйлдлийг энэ сарын 18-26-ны хооронд явуулж байна. Ямар ч шалгуур байхгүй. 

2. Мөн хуулийн "3.1.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болсон тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно." гэж заасныг зөрчсөн. “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын  цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай” хууль 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал хүчинтэй байгаа. Гэтэл одоо ингээд явж байдаг. 

3. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан бол Үндсэн хууль хүчин төгөлдөр болсноос хойш 8 жилийн дараа өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан. Гэтэл хамгийн сүүлд 2019 онд өөрчлөлт оруулсан. Би тоо мэдэхгүй байж болно. Гэхдээ миний бодлоор 3 жил ч болоогүй байна гэх саналыг агуулжээ

ЭХ СУРВАЛЖ: GOGO.MN

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.38.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.