ХОВДЫГ ХӨГЖҮҮЛЭХ гэж гүйж яваад ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ уначих шахаад буй ТӨРИЙН ТҮШЭЭ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-06-22
 
Ховд нутгаас Монгол төрийн түшээгээр дөрөв дэх удаагаа сонгогдсон, МАН доторх буурьтай, эрэмбэтэй гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Сандагийн Бямбацогт. Өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас их хэмжээний ЗЭЭЛ АВСАН хэрэгт нэр нь хавчуулагдаж мань эрийг ихэд тэвдүүлэв. Ямар сайндаа л өөрийгөө зөвтгөх гэж Ховд руу ХЭВЛЭЛИЙН ГРУПП дагуулж явах вэ дээ!!! Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Хууль зүйн салбарыг хоёр жил шахам удирдсан ч Засагтайгаа юутай хийтэйгээ арчигдсан. Улстөрийн хүрээнийхэн Ж.Эрдэнэбатын Засгийн газрын уналтыг Н.Номтойбаяр, С.Бямбацогт нар ХУВИЙН КОМПАНИДАА КОНЦЕССЫН ДАВУУ ЭРХ авсан үйлдэл нь ГОЛ ШАЛТГААН болсон гэж үздэг.
 
АН-ыг Засаг барьж байх дөрвөн жилд ЦӨӨНХИЙН БҮЛГИЙГ тэргүүлж, ШИНЭЧЛЭЛИЙН Засгийн газрыг унагахад голлох үүрэг гүйцэтгэсэн учраас Н.Алтанхуяг гишүүн түүнд дургүй байдаг. Тэр цаанаасаа сөрөг хүчин, АН-ынханд туйлаас дургүй. Байнга хэрэлдэж муудалцана! Өнгөрсөн парламентын үед УИХ-ын гишүүн асан С.ЭРДЭНЭТЭЙ хот хөдөөгийнхөн, нохой гахай, идээчин уугаачнаараа дуудалцаж хэрэлдсэн. Уг нам дотроо арай дөнгүүр, хор сайн найруулж, жор гайгүй тааруулдагаараа танигдаж дараагийн Ерөнхий сайд, УИХ-ын даргын нөөцөнд хадгалагдчихаад байгаа чанга улстөрч. Ууланд алхаж, цээжээ цасаар угаадаг, гар бөмбөг сайн тоглодог гээд спорт, эрүүл мэндийн чиглэлд бусдыгаа урдаа гишгүүлдэггүй ч ШУНАЛАА ТАТАЖ чадахгүйгээсээ болж БҮДЭРЧИХ ГЭЭД БАЙДАГ сул талтай. Ховд аймгийг баруун бүсийн жишиг төв болгохоор хөөрцөглөж байгаад ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ГОГДУУЛЧИХ ГЭЭД байгаа түүнд хандаж хэлэхэд ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛДОГ ШҮҮ!
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.205.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.