Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчдад “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-06-06

Хууль зүй, дотоод хэргийн яамны хамт олон Монгол Улсын хууль тогтоомж, бодлого шийдвэр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2021 оны амжилтаараа төрийн захиргааны төв байгууллагуудаа манлайлж “Шилдэг яам”-аар шалгарсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нэгжийн албан хаагчдад зориулсан “Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.06.06/ зохион байгууллаа. Тэд энэхүү уулзалтаар ажлын амжилт, анхаарах асуудал, үр дүнтэй төлөвлөлт ба гүйцэтгэлийн асуудлаар санал солилцлоо. Цаашид салбарын хэмжээнд мөрдөн хэрэгжүүлж буй Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2022 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хууль тогтоомж болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн тайлан, үнэлгээ  цахимжиж, үйл ажиллагаа илүү шуурхай, ил тод болох нөхцөл бүрдэж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.75.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.