Дулаан харын баяжуулах үйлдвэр үйл ажиллагаагаа сэргээнэ
Үйл явдал
/
2022-05-10

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан БНХАУ-ын Чи Хуа группийн охин компани болох Юүшэнгминг ХХК-ийн ерөнхий хариуцагч Жанг Жан болон Монголын талыг хариуцсан менежер Н.Цогзолмаа нарыг өнөөдөр албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.  2014 онд ашиглалтад орсон ч үйл ажиллагаагаа түр зогсоогоод байсан “Дулаан хар”-ын баяжуулах үйлдвэр энэ жилээс дахин ашиглалтад оруулахаар болсон тухай уншигч та бүхэндээ дуулгасан билээ.

  Юүшэнгминг ХХК-ийн ерөнхий хариуцагч Жанг Жан уг баяжуулах үйлдвэрийг өнгөрсөн оны 12 сард  өмнөх эзэмшигчээс  хүлээн авсан бөгөөд үйл ажиллагаагаа дахин  явуулахад шаардагдах бүх тооцоо судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг нь шинэчлэн боловсруулж байгаа ба богино хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна гэдгээ онцлов.

 Мөн уулзалтын үеэр тус компанийн зүгээс улс, орон нутгийн болон шат шатны байгууллагуудын тавьсан шаардлага, хууль тогтоомжийг чанд мөрдөн ажиллахаа илэрхийлж, үйл ажиллагааны чиглэл, зорилтоо аймгийн удирдлагуудад танилцууллаа.

   Засаг дарга тус компаний төлөөллүүдэд хандаж  бүх талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Уулзалтад  Засаг даргын орлогч С.Хонаев, Х.Арман болон ЗДТГ-ын дарга Б.Мухамед нар оролцлоо.

Ногооннуур сумын нутагт орших цайр, хар тугалгын уурхайг түшиглэн барьсан “Дулаан хар” баяжуулах үйлдвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар  Баян-Өлгий аймаг төдийгүй, улсын төсөв мөнгийг арвижуулах томоохон үйлдвэр юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.126.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.