Аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАН ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэлээ
Үйл явдал
/
2022-06-01

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаар алдарт эхчүүдэд одон гардуулдаг уламжилалтай.

   Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.

   Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.  Тэгвэл манай аймгаас нийт 175 ээж алдарт эхийн одонгоор шагнагдаж байгаа бөгөөд үүнээс I зэргийн одонгоор 14 ээж, II зэргийн одонгоор 161 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан.

   Өнөөдөр аймгийн ээжүүдэд алдарт эхийн одон гардуулах ёслолын арга хэмжээ М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театрт зохион байгуулагдлаа.

 

   Аймгийн Засаг дарга Д.Бауыржан ээжүүдэд алдарт эхийн одон гардуулж, баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ. Манай аймаг Монгол Улсын хэмжээнд хамгийн олон хүүхэдтэй аймаг. Иймд эмэгтэйчүүдийн доторх “Алдарт эх”-ийн одонтой эхчүүдийн тоо улсын дунджаас 60 хувиар илүү байна. Энэ бол бидний бахархал. Иймд аймгийн удирдлагууд эх, хүүхдийн эрүүл мэнд, хүүхдүүдийн боловсролд онцгой анхаарч ажиллаж байна. Хүүхэд бүр инээж, аз жаргалтай өсөх ёстой. Эхийн хайранд эх дэлхий амгалан оршдог. Шагнал гардаж авах ээжүүддээ дахин чин сэтгэлийн баярын мэнд хүргэж, Та бүхний гэр бүл, үр хүүхдэд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын үрс маш олон болох болтугай” гэв.

700

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.