Засаг дарга Д.БАУЫРЖАН байгаль орчин, аялал жуулчлалын газар үүсэн байгуулагдсаны 20 жилийн арга хэмжээнд оролцлоо
Үйл явдал
/
2022-06-03
 

    Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан хүндэт зочноор уригдан оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. “Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, биологийн төрөл зүйлийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, өсгөн арвижуулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн байгаль орчны нийт албан хаагч ажилтнууд, ахмад, залуу үеийнхэндээ Байгаль орчин, аялал жуулчлалын газар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Монгол Улс “Алсын хараа-2050”  урт хугацааны хөгжлийн бодлого баталсан. Үүнтэй уялдуулан манай аймаг 10 жилийн дунд хугацаанд стратегийн бодлогоо баталж, аялал жуучлалын IV дэхь бүс болон хөгжихээр болсон. Ногоон хөгжлийн дадлыг бий болгох, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Иймд байгаль хамгаалагчид хариуцан хамгаалдаг нутгийнхаа газар, ус, амьтан, ургамал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хариуцахаас гадна тэдний үүрэг хөтөч буюу байгаль, соёл, түүхийн тайлбарлагч түүнчлэн ногоон хөгжлийг бий болгодог зан үйл, дадлыг сурталчлах шинэ үүрэг нэмэгдэж байна.”гэлээ.

    Уг арга хэмжээнд орлогч дарга С.Хонаев, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, БОАЖГ-ын дарга Ш.Марат, Хүнс хөдөө аж ахун газрын дарга Б.Нургулан, Монгол Алтайн Нурууны УТХГ-ын дарга Ч.Асхар нар мэндчилгээ дэвшүүлж, байгаль орчныг хамгаалах салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад буурлууд, ажилтан, албан хаагчид оролцлоо.

   Энэ үеэр эрхэлсэн ажилдаа үнэнч,  байгаль хамгаалах салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан албан хаагчдыг шагнан урамшуулав.

   Байгаль орчин, аялал жуулчлалын газар 20 жилийн ойгоо “Хогоо мөнгө болгоё, модоо төгөл болгоё” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.11.247)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.