Аймгийн ЗДТГ ажилтан, албан хаагчид донорын эгнээнд нэгдлээ
Үйл явдал
/
2022-06-04
Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ.

 Засаг дарга Д.Бауыржан аймгийн Цусны салбар төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аврах үйлсэд нэгдэж, иргэд олон нийтээс цус хандивлах, цусны хангамжийг нэмэгдүүлэх үйлсэд идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Уг уриалгыг дэмжин сайн дурын үндсэнд хариу авлагагүйгээр аймгийн удирдлагууд, Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагчид өнөөдөр /2022.06.03/ цусаа хандивлалаа. Ийнхүү төрийн албан хаагчид донорын эгнээнд нэгдлээ.

 Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүн нь үйлдвэрлэгдэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг байна.

Нийт ард иргэд, байгууллага хамт олныг цусны донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.2.231)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.