21 аймгаас хоёрдугаар байр эзлэв
Үйл явдал
/
2022-06-12

Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар хоёрдугаар сарын 16-наас тавдугаар сарын 28-ны хүртэл “Илүүдэл жингүй Эртэч Монгол” аян амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн.

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян үргэлжилсэн 4 сар гаруй хугацаанд давхардсан тоогоор аймгийн 182376 иргэн өглөө бүр тогтмол алхах, гүйх, дугуй унах, заал танхим, гадаа талбайд идэвхтэй хөдөлгөөн хийж, тогтмол идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлсэн гэдэг тоон мэдээллийг та бүхэнд өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл өчигдөр /2022.06.10/ “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны нэгдсэн дүнг Биеийн тамир, спортын улсын хорооноос цахим хурлаар танилцууллаа. Уг аяны нэгдсэн дүнгээр 21 аймгаас Баян-Өлгий аймаг хоёрдугаар байр эзэлсэн байна.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өөрийн пейж хуудсандаа уг баярт мэдээг анхлан дуулгаж, энэ амжилтыг гаргахад аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон, төрийн албан хаагчид болон цэцэрлэгийн багш ажилтнууд манлайлан оролцсон гэдгийг онцолж, Засаг даргын Тамгын газрын өмнөөс болон хувиасаа баярлан талархал илэрхийлсэн байна Мөн аянд идэвх санаачилгатай оролцсон сум, байгууллага хамт олон, иргэд олон нийтэд талархал илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.20.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.