Засаг дарга АНУ-ын Консулын хэлтсийн дэд дарга Антони Мотиси тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-06-15

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан   Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дэд дарга Антони Мотиси тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2022.06.15/  албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтад орлогч дарга С.Хонаев, ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Консулын хэлтсийн ажилтан  Б.Уянга, Б. Лхагважаргал болон ЗДТГ-ын Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн С.Ботакөз нар оролцоо.

Талууд хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх, оюутны виз болон энгийн визний талаарх мэдээлэл солилцлоо. Мөн аливаа байгалийн гамшигт үзэгдлийн үеэр гадны иргэдэд үзүүлэх тусламж, нөөц бололцооны талаар ярилцав. Түүнчлэн хуурамч бичиг баримтыг хэрхэн таних талаарх сургалтыг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн албан хаагчдад зохион байгуулах талаар мэдээллээ.

Уулзалтын үеэр Засаг дарга АНУ-ын ЭСЯ-ны Иргэн цэргийн дэмжлэг баг нь хүүхдүүдэд аюулгүй орчинг бий болгохын төлөө Монгол Улсад хэд хэдэн цэцэрлэг барьж өгч байгаа явдалд талархалтай байгаагаа дурдаж, энэ төсөл хөтөлбөрийг манай аймагт хэрэгжүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлж цаашид бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Элчин сайдын яамны  ажлын хэсэг Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс болон Эрүүл мэндийн газрын удирдлагуудтай ажлын уулзалт хийх юм.

Мөн маргааш /2022.06.16/ өглөөний 09:00 – 12:00 цагийн хооронд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хурлын танхимд АНУ-ын визийн талаарх ерөнхий мэдээллийг иргэдэд хүргэх юм байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.68.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.