УИХ-ын гишүүн Х.БАДЕЛХАН толбо, дэлүүн, булган сумын ард иргэдтэй уулзлаа
Үйл явдал
/
2022-06-23

УИХ-ын гишүүн Х.Баделхан  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах танилцуулга уулзалтыг Толбо, Дэлүүн, Булган сумын иргэд хөдөлмөрчидтэй хийлээ.

Гишүүнтэй хамт аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухаммед, Барилгын захиалагчийн албаны дарга Ш.Жанимхан, Монгол Алтайн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ч.Асхар болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд тус сумуудад ажиллаа.

Толбо, Дэлүүн сумын иргдийн зүгээс хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, Хот хөдөөгийн хөгжлийг дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, Монгол улсын төрийн сүлдийг шинэчлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.

Харин Булган сумын уулзалтад оролцсон иргэд, төрийн албан хаагчдын төлөөллийн дийлэнх нь Хүний эрхийн талаарх Үндсэн хуулийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ард түмнийг төлөөлөх парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх нь зүйтэй боловч УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Тус уулзалтын үеэр иргэдийн саналыг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, зарим асуудлуудыг холбогдох газарт хүргүүлэн ажиллахаа илэрхийлэв.

Мөн энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Боловсролын тэргүүний ажилтан болон Яамны жуух бичгээр шагналаа.

УИХ-ын гишүүн үргэлжлүүлэн Буянт, Алтай, Алтанцөгц, Баяннуур сумуудад ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.64.172)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.