Бага ангийн 50 хүүхдэд хичээлийн цүнх гардууллаа
Үйл явдал
/
2022-08-21
Арлын Япон улсад ажиллаж амьдарч буй С.Мөнхбатын /FB:Amtsagaan Muugii/ санаачилгаар Монгол залуус нэгдэн ЦҮНХ аяныг өрнүүлжээ. Хичээлийн шинэ жил эхэлж буй энэ үед дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй бага ангийн 51 хүүхдэд цүнх гардуулан өглөө.
Эрдмийн их оргил руу үе тэнгийнхэнтэйгээ баяр баясгалантайгаар суралцахад нь өөрсдийн хувь нэмрээ оруулж буй эдгээр залуус жил бүр тусламжийн аяныг өрнүүлдэг байна.
Дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх урам зоригийг нь нэмэх, эерэг санал санаачилгыг гаргаж буй залуустаа ТАЛАРХАЛ илэрхийлье.
Тодруулбал аяны хүрээнд нийт 116 цүнх цугларсан бөгөөд 50 цүнхийг Багануур дүүргийн хүүхдүүдэд гардуулан өгсөн бол үлдсэн цүнхийг Улаанбаатар хотын тусгай сургуульд хандивлах ажээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.