Н.УЧРАЛ: Цахим шилжилт зорилго биш шаардлага болсон
Үйл явдал
/
2022-08-21

JCI Mongolia байгууллагын 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Цар тахлын дараах бизнесийн орчин” хэлэлцүүлэг, уулзалтад УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, JCI MONGOLIА байгууллагын 2022 оны ерөнхийлөгч Аргенис Ангуло, Шунхлай групп ХХК-ийн ерөнхийлөгч, АПУ ХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан, Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Оюу толгой ХК-ийн Гадаад харилцаа хариуцсан ерөнхий менежер Э.Лхагва нар оролцлоо.

700

Тус хэлэлцүүлгийн үеэр УИХ гишүүн Н.Учрал хэлэхдээ “цар тахлаас өмнө цахим шилжилт Монгол улсын цаашдын 100 жилийн хөгжлийг тодорхойлно гээд ярихаар Учрал агаарын юм ярилаа гэдэг байсан. Өнөөдөр энэ салбарын хөгжил улс орны ирээдүйд ямар чухлыг бид харж байна” Цаашид төр хувийн хэвшлийн түншлэл, уялдаа холбоог  сайжруулснаар бизнесийн таатай орчин бүрдэж улс орны эдийн засагт ч өсөлт үзүүлэх боломжтой гэсэн юм.

700

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.144.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.