Ч.Даваабаяр: ДОТООДЫН хүнс үйлдвэрлэгч компаниудад ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ, ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ олгож дэмжинэ
Үйл явдал
/
2022-08-21
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Сүхбаатарын төв талбайд “UB FOOD ФЕСТИВАЛЬ” зохиогдож байна.
Тус фестиваль нь өнгөрсөн жил ковидын улмаас цахимаар зохион байгуулагдсан. Тэгвэл энэ жил бодитоор зохион байгуулагдаж, иргэд болоод гадны жуулчдад дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг сурталчилан таниулж байна гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Үйлдвэрлэл, үйлчилгээний бодлого хариуцсан зөвлөх Ч.Даваабаяр хэллээ.

“UB FOOD ФЕСТИВАЛЬ” энэ жил найм дах удаагаа зохиогдож байгаа юм. Тус фестивалд олон төрлийн хоол үйлдвэрлэгчид болоод мэргэжлийн тогооч нар үндэсний хувцасаа өмсөн оролцож байна.

Энэ жил УИХ-аас 36 дугаар тогтоолыг баталсан. Тус тогтоолын хүрээнд хүнсний хангамж, аюулгүй байдал тал дээр төрийн, төрийн бус болон олон улсын байгууллагууд нэгдэн, эрүүл аюулгүй хүнс, түүний технологи, стандартыг нэвтрүүлэх  тал дээр анхаарч ажиллаж байна.

Ч.Даваабаяр: “Хүнсний хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” энэ намрын чуулганаар орно. Цаашдаа импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэгчдийн орон зайг хамгаална. Энэ талын хууль эрх зүйн орчин нээгдэх боломжтой болно. Мөн импортоор орж ирж байгаа хүнсийг дотооддоо үйлдвэрлэж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа компаниудад төрөөс гурван хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай зээл олгож дэмжих ажил төрөөс зохион байгуулагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалж, түүний хувьсгалыг орон даяар эхлүүлж байгаа нь өнөөдрийн цаг үед нүдээ олсон ажил болж байна. Учир нь ковидын уршигаар дэлхий нийт хүнсний хомсдолд орж, өлсгөлөнд нэрвэгдсэн. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс монгол улс өөрсдөө дотоодын мал аж ахуй, газар тариалангаа боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх нь зүйтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.187)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.