Цэрэг-спортын “ДӨЛ-2022” тэмцээнд оролцох баг тамирчдадаа амжилт хүслээ
Үйл явдал
/
2022-08-21

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед болон  ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох нар  Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох баг тамирчидтай уулзан амжилт хүсэв.

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээнийг улсын хэмжээнд 3 үе шаттай зохион байгуулж байгаа. Уг  хүүхэд, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил олгож буй Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээний эхний шатын шалгаруулалтын тэмцээнийг аймгийн хэмжээнд өнгөрсөн 04 дүгээр сард зохион байгуулж, шилдэг баг тамирчдыг шалгаруулсан билээ. Аймгаасаа эхний байрт шалгарсан баг тамирчид ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд Баян-Өлгий аймгаа төлөөлөн оролцохоор маргааш Улаанбаатар хотыг зорих юм.

700

Иймд ЗДТГ-ын дарга Б.Мухамед “Цэрэг-спортын “Дөл-2022” тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох баг тамирчдадаа хандан нутгийн нэрийг гаргаж, түмний итгэлийг дааж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөж спортын өндөр амжилтыг хүсэж, тэдний эцэг эхэд тэмцээнд оролцох хүүхдүүдээ дэмжин, идэвх зүтгэл гарган хамтран ажиллаж буй явдалд баярлан талархсанаа илэрхийлэв.

Тэмцээнд оролцох баг тамирчдын хоол хүнс, хувцас хэрэглэл болоод унаа машин, бензин шатахууны асуудал дээр аймгийн зүгээс бүрэн шийдвэрлэжээ.

Тэмцээний гуравдугаар шатны шалгаруулалт буюу аваргууд энэ сарын 20-27-ны өдрүүдэд тодорно. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан баг тамирчдаа дэмжин тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд биечлэн оролцох юм.

Тэмцээн Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана. Энэ удаагийн цэрэг-спортын “Дөл-2022” цогцолбор тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болон зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. 

Нийт хүүхэд, залуучуудад  амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.