“АЛТАЙН ӨНДӨР УУЛС” өвийг дэлхийн өвийн үндсэн жагсаалтад бүртгүүлэх зорилгоор техникийн үнэлгээ хийнэ
Үйл явдал
/
2022-08-21

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.16/ албан өрөөндөө Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн болон ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

         Уулзалтын эхэнд Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн уулзалтад оролцогчдод уулзалтын зорилго, “Алтайн өндөр уулс” өвд хийх техникийн үнэлгээний тухай танилцуулав.

         Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2.6.2 дугаар зүйлийн 7-д “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын үндсэн жагсаалтад бүртгүүлэх тухай туссан.

        Үүнтэй холбогдуулан “Алтайн өндөр уулс” өвийн номинацийн материалыг холбогдох талуудаас бэлтгэн Дэлхийн өвийн үндсэн жагсаалтад байгалийн болон соёлын ангиллаар бүртгүүлэхээр нэр дэвшүүлэн  2020  оны 09 дүгээр сард Дэлхийн өвийн төвд хүргүүлсэн байдаг.

700 

      Энэхүү өвийн материалын бүрдүүлэлтийг Дэлхийн өвийн төвөөс бүрэн хангалттай гэж үзэн номинацийн дараагийн шат буюу техникийн үнэлгээ хийх шат руу оруулахаар шийдвэрлэсэн. Тус өвийг холимог ангиллаар нэр дэвшүүлсэн тул ЮНЕСКО-ийн дэргэдэх зөвлөх статустай Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS), Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ноос тус бүр нэг шинжээч үнэлгээ хийнэ.” хэмээн танилцуулав. 

    Талууд “Алтайн өндөр уулс” өвийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэхийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярилцаж, аймгийн Засаг дарга “газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн нийгэм, эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг харгалзан аливаа асуудлыг тэдний оролцоотойгоор хамтран шийдвэрлэхийг хүсэж, хамгаалалттай газруудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн иргэдийн ​​амьжиргааг сайжруулахыг зорьж, манай аймаг аялал жуулчлалын IV бүс болон хөгжих зорилт тавина ажиллаж байгаа тухайгаа энэ үеэр танилцууллаа.

700

     Уулзалтад Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-ийн дэргэдэх зөвлөх статустай Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөл (ICOMOS)-ийн болон Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны шинжээчид, ЗХГА Соёл, урлагийн газрын Соёл, соёлын өвийн хэлтсийн дарга Ч.Цэцэгбаатар, МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал Ц.Төрбат, Байгаль, соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасан, Байгаль хамгааллын судалгаа, хөгжлийн төвийн ерөнхийлөгч А.Намхай, БОАЖЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Баярцэцэг манай талаас Засаг даргын орлогч С.Хонаев, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Монгол Алтай хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны дарга доктор (Ph.D) Б.Өмирбек, Алтайн судлал төвийн У.Бекет, ШУА-ийн харьяа нийгэм эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Х.Мырзабек, Монгол Алтай нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Г.Бауыржан нар оролцлоо.

ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц нь байгалийн болон соёлын өвийг хамгаалж, таниулан сурталчлах, хойч үедээ үлдээх зорилгоор 1972 онд батлагдсан ба 194 улс нэгдэн орсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.12.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.