Засаг дарга Д.Бауыржан төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа
Үйл явдал
/
2022-08-21

 Аймгийн Засаг дарга Д.Бауыржан өнөөдөр /2022.08.16/ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийг хүлээн авч уулзлаа.

         Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого”-ыг 2022 онд хийхээр шийдвэрлэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар хамтран өнгөрсөн хугацаанд аймгийн хэмжээнд өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогыг явуулсан.  Үзлэг, тооллогоор төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, хэмжээг тогтоох, хөрөнгийн чанар байдал, хадгалалт, хамгаалалт, үнэлгээ, бүртгэлд үнэлэлт өгөх, төрийн өмчийн нэгдсэн бүртгэл хөтөлж, мэдээллийн санг бүрдүүлэх, баяжуулах, улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, мэдээллийн санг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж, тайланг цахимжуулж байгаа.

700

       Иймд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл тэргүүтэй албаны хүмүүс төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын тайланг хянан баталгаажуулах зорилгоор манай аймагт хүрэлцэн ирэн ажиллаж байна.

        Үүнээс гадна төрийн өмчид байгууллагуудын 2021 оны өмч эзэмших гэрээг дүгнэж, 2022 оны гэрээг сунгаж байгаа юм.

         Мөн энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын албаны хүмүүс аймгийн Засаг даргатай уулзаж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар ярилцаж, Засгийн газрын 2022 оны 203 болон 204 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.235.188)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.