Өдөр өнжүүлэх төвийн үйлчилгээ эрхлэгчдийн анхааралд
Үйл явдал
/
2022-08-21

Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй өдөр өнжүүлэх төвүүдэд зөвшөөрөл олгож байна.

            Өдөр өнжүүлэх төвийн үйлчилгээ эрхлэгчид

  • Эрхлэгч нь багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч мэргэжилтэй байх
  • Бүлгийн багш нь багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч мэргэжилтэй байх бөгөөд тухайн өдөр өнжүүлэх үйлчилгээний үндсэн ажилтан байна.
  • Өдөр өнжүүлэх үйлчилгээний багш, ажилтан нь сэтгэцийн болон халдварт өвчин эмгэггүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх
  • Эрүүл мэндийн хуудас /Эрхлэгч жилд 1 удаа, бусад ажилчид 6 сар тутам 1/
  • Ерөнхий боловсролын сургуулийн багш өдөр өнжүүлэх бүлэгт цагаар хичээл заах тохиолдолд сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн зөвшөөрөлтэй байна.
  • Хүүхдийн хоол хүнсийг боловсруулах ажилтан нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн байна./Хуулбар/
  • Хоёроос дээш бүлэг хичээллэж буй тохиолдолд орон тооны мэргэжлийн тогооч, бэлтгэгч /угаагч/ ажиллана.
  • Ундны усны чанар, аюулгүй байдалд /хагас жилд 1 удаа/ мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулна.
  • Үйл ажиллагаа явуулах объектын гэрчилгээ /түрээсийн гэрээ/-ний хуулбар
  • Галын дүгнэлт
  • Шавж устгалын халдваргүйтгэлийн гэрээ

Материалыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Засаг захиргааны I байрны 221 тоот ирүүлнэ үү.

Жич: Өдөр өнжүүлэх төвийн үйлчилгээ эрхлэгчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020.03.27-ны А/152 дугаарт “Өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавих нийтлэг шаардлага”-ын дагуу үйл ажиллагааг явуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-365574 утсаар авна уу.

700

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.239.48)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.