Хилийн цэргийн 0198 дугаар ангийн шилдэг байлдагчид тодорлоо
Үйл явдал
/
2022-08-21
Хугацаат цэргийн алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх, алба, анги байгууллагаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилдэг хугацаат цэргийн алба хаагч-2022” тэмцээн ангийн хээрийн сургалтын талбайд зохиогдлоо.
“Шилдэг хугацаат цэргийн алба хаагч-2022” тэмцээний нэгдүгээр шатанд салбар тус бүрээс шалгарсан шилдэг 15 байлдагч урлаг, биеийн тамир, гардан тулаан, онол, галын бэлтгэлийн норматив, буудлага, мөр судлал, ерөнхий цэргийн тактик, үй олноор хөнөөх зэвсэг хэрэгслийн бэлтгэл, хүн эмнэлгийн норматив бүхий 6 км-ын маршид гүйж өрсөлдсөн юм. Ийнхүү байлдагч Б.Мөнгөнтөгс тэргүүн байр, түрүүч Б.Баярмагнай дэд байр, дэд түрүүч А.Азбаяр гутгаар байр, байлдагч Н.Даваажаргал нар тусгай байрын эзэд боллоо.
2 хүн ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад\
5 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.30.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.