Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн бүх сургууль, цэцэрлэгүүдэд "ЦЭВЭР АГААР" төсөл хэрэгжиж байна
Үйл явдал
/
2022-08-23
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат нар сурагчдын ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор тойргийнхоо боловсролын салбарт ажиллаж байна. Тодруулбал Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 35 цэцэрлэг, 17 сургуулийн анги танхимын цонхонд агаар шүүгчийг суурилуулах ажил хийгдэж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 4603 агаар шүүгч суурилуулах бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө гүйцэтгэж дуусахаар ажиллаж байгаа юм.
 
Мөн нийслэлийн 23 дугаар сургуульд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Физикийн жишиг кабинет” байгуулах төсөл арга хэмжээ мөн тусгагдаж тохижилт, дотор засварын ажил хийгдэж эхэлсэн. Тус сургуулийн удирдлагуудтай уулзаж нэмэлтээр ямар засвар, тохижилтын ажил хийх шаардлагатай байгаа талаар санал солилцож зарим анги танхим спорт зааланд их засвар, дотор засал, тохижилтын ажлуудыг нэмж хийж хэрэгжүүлэх мөн сурагчдын чөлөөт цагийг өнгөрүүлэх, чийрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөрийг нэмж хэрэгжүүлэхээр боллоо.
Тус сургууль нь 1957 онд ашиглалтад орсон бөгөөд 3500 гаруй сурагчид, 164 багш ажиллагсадтайгаар тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ашиглалтын хугацаа урт учир нэмэлт их засвар, тохижилтын ажлуудыг шуурхай хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
 
May be an image of 2 people, people standing and indoor
 
May be an image of 3 people, people standing, suit, indoor and text
May be an image of 2 people and text
May be an image of 1 person and text
May be an image of 3 people and people standing
May be an image of 8 people, people standing and indoor
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.171.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.