Зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-08-23
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/484 дүгээр захирамжаар 21, 24, 34, 42 дугаар хороодын зуслан, ногоон бүсэд их цэвэрлэгээ хийх ажлыг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Тус ажлын хүрээнд 21 дүгээр хорооны Халзангийн ам, Мухарын ам, Өндөр хааны рашаан, Хүйн гол, Аюушийн ам, Гүнтийн ам, Шижирийн ам, Хужирын хяр, 24 дүгээр хорооны Бумбат, Нумт, Баян-Уул, Салхитын зуслан, 34 дүгээр хорооны Найрамдал, Бор толгой, Баянголын ам, 42 дугаар хорооны Богины ам, Ухны ам, Хадатын ам, Хустайн амуудын ногоон бүсийн ойн зурвасын 456000 мкв талбайн хог хаягдлыг цэвэрлэлээ.
 
Мөн зуслан ногоон бүсэд үйл ажиллагаа эрхлэгч 12 аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын 40 албан хаагч, зам талбайн 106 үйлчлэгч, иргэдийн бүлгийн 38 ажилтан нийт 184 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, хог тээврийн 7 автомашин 11 рейсээр 56.1 тонн хог хаягдлыг ачиж тээвэрлэн Нарангийн төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллав.
ХОГГҮЙ ЦЭВЭР ЭРҮҮЛ НОГООН БҮС БОЛГОХЫН ТӨЛӨӨ ХАМТАРЧ АЖИЛЛАСАН НИЙТ ИРГЭДДЭЭ БАЯРЛАЛАА.
3 хүн, хүүхэд, авто зам ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад
6 хүн, зогсож буй хүмүүс, зүлэг ба бичвэр нарын зураг байж магад
2 хүн, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
4 хүн, авто зам ба бичвэр нарын зураг байж магад
7 хүн, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
3 хүн, зогсож буй хүмүүс, гадаа ба бичвэр нарын зураг байж магад
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.16.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.