Аймгийн засаг дарга хугацаат цэргийн албанд татагдсан нутгийн цэрэг дайчдаа эргэв
Үйл явдал
/
2022-08-23

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, хугацаат цэргийн албанд татагдан цэргийн алба хааж буй алба хаагч нарыг эргэх, анги байгууллагын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцах арга хэмжээг өчигдөр (2022.08.21) зохион байгуулж, Өвөрхангай аймгийн Зэвсэгт хүчний 256-р ангид ажиллалаа.

700

Тэрээр Зэвсэгт хүчний 256-р ангид цэргийн албыг нэр төртэй гүйцэтгэж буй эр цэргүүддээ уулзав.

700

700

           Засаг дарга: “Ангийн захирагч, бие бүрэлдэхүүний амрыг эрэн мэндчилье. Амралтын өдрүүдэд та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн хугацаат цэргийн алба хааж, улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал,  ард иргэдийнхээ эрх чөлөөт байдлыг хамгаалан бэхжүүлэх онцгой албандаа үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье.” гэв.  Мөн Засаг дарга манай аймгаас хугацаат цэргийн албанд дараа дараагийн жилүүдэд татагдсан цэргүүдийг тус ангид цэргийн алба халгуулах хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийлэв.

            Мөн энэ үеэр Засаг дарга аймгийнхаа эр цэргүүддээ гарын бэлэг тарааж, дурсгалын зураг татууллаа. Харин Зэвсэгт хүчний 256-р ангид Монголын оргил Алтай Таван Богдын зургийг дурсгав.

700

Түүнчлэн цэргүүдийг ар гэртэй нь утсаар яриулан иргэн цэргийн харилцааг бэхжүүлэн ажиллалаа.

700

Тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Зэвсэгт Хүчний 256-р ангийн захирагч, Дэд хурандаа Н.Гүрбадам нар оролцов.

700

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.