БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” хүмүүнлэгийн байгууллага Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, ногоон ирээдүйг дэмжлээ
Үйл явдал
/
2022-08-23
БЗД-ийн 28 дугаар хороо “Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэн” ОНӨҮГ-ын бүтээн байгуулалт хийгдэж буй тусгай хамгаалалтын бүсэд БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК, “U9Change” олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд хамтын ажиллагааны хүрээнд 317 ширхэг модыг тарилаа. БНСУ-ын “Юнисити Мега Ворлд” ХХК-ны салбар хэлтсийн 17 захирал өөрийн нэрэмжит төгөл байгуулж, цаашид жил бүр уламжлал болгон тус цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтод хувь нэмрээ оруулж, дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлсэн юм.
700
Олон Улсын цэцэрлэгт хүрээлэнгийн 300 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил 2036 он хүртэл үргэлжилнэ.
 
Иргэд Олон Улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд ирж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээс гадна олон орны соёл, заншил, түүхээр аялах боломжтой.
700
Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.255.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.