Б.Энх-Амгалан: Намайг ДАРХАНЫ ЗАМЫН тендерийн асуудлаар шалгавал шалгана биз. АЙГААД БАЙХ ЮМ АЛГА!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-23

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас Дарханы замын тендерийн талаар тодрууллаа. Түүнийг Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн    сайдаар ажиллаж байх үед буюу 2019 онд Дархан-Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай автозамын тендер зарлагдаж, нээлт эхэлсэн юм. Гэвч уг зам өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс “Дарханы замын тендерт оролцсон албан тугшаалтнуудад хариуцлага тооцно. АТГ-т шалгуулна” гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Б.Энх-Амгалан гишүүнээс тодрууллаа.

Тэрбээр “Намайг шалгасан зүйл байхгүй. Одоо шалгавал шалгана биз. Ер нь шалгаасай гэж бодож байна. Өмнө нь манай яамны хүмүүсийг шалгаж байсан. Хуулийн байгууллагад итгэж байна. Нэг талд нь шийдэх биз. Холбоотой баримт бичгүүдийн Зам тээврийн яамнаас гаргуулж өгөхөд бэлэн. Босго өндөр учраас гадны компаниуд оролцсон. Ер нь үнэн мөн нь олдох байх гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.251.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.