Сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг дуусгаж, бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллахыг үүрэг болгов
Үйл явдал
/
2022-08-25
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд уламжлал ёсоор өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
 
Өнгөрсөн 14 хоногт Цагдаагийн хэлтэст 141 хэрэг зөрчил бүртгэгдсэн бол Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны 1, объектын гал түймэр 1 тус тус бүртгэгдсэн байна. Мөн дүүргийн 4-р хорооны газар нутагт бамбай хоншоорт могой үзэгдэж, аюулгүй болгон ажиллажээ. Иймд иргэд дор бүрнээ анхаарал сэрэмжтэй байхыг Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна. ИТХ-ын дарга Т.Отгонболд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой бэлтгэл ажил, дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажилдаа сайтар анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Үүний дараагаар дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах үйл ажиллагаанд анхаарч
ажиллахыг чиглэл болголоо.
Гудамж, зам, талбайн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах ажлуудыг эрчимжүүлж хяналт тавих. Үүнд
1. Авто замын тэмдэг, тэмдэглэгээг будаж, өнгө үзэмжийг сэргээх,
2. Замын хайс, хашлагыг сэргээн засварлах,
3. Гэр хорооллын гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах.
4. Гудамж, талбайн хог цэвэрлэгээ болон гэр хорооллын айл, өрхүүдийн хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх.
5. Золбин нохойг устгах ажлаа шуурхайлах.
Хүн амыг шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах үзэсгэлэн худалдааны байршлуудаа нэмэгдүүлж, ажлаа эрчимжүүлж ажиллах. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдэж байгаа тохижилтын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, чанар, стандартад нийцсэн онцгой анхаарч ажиллах.
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
Сургууль, цэцэрлэгийн барилга угсралт, цахилгаан, дулаан, инженерийн шугам, сүлжээний засварын ажлуудыг 09 дүгээр сарын 01-ний дотор дуусгаж, ажлын гүйцэтгэл, үр дүнг газар дээр явж шалгах ажлыг зохион байгуулах. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан авто замын хөдөлгөөн зохицуулагчаа нэмэгдүүлж, хөдөлгөөний дүрэм, журмыг мөрдүүлж, явган зорчигч болон хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлэх. Коронавируст халдвар (Ковид-19) болон Томуу,томуу төст өвчний урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдийг ариутгал халдваргүйтгэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД:
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлуудаа эрчимжүүлж, ажлын гүйцэтгэлийг газар дээр явж шалгах ажлыг шуурхай зохион байгуулах.
Нийтийн тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангуулж ажиллах.
May be an image of 2 people, people sitting and people standing
May be an image of 1 person and standing
May be an image of 1 person, sitting and standing
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 3 people and people standing
May be an image of 1 person, standing and indoor
May be an image of 4 people and people standing
May be an image of 1 person, sitting and standing
May be an image of 4 people, people standing and indoor
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.34.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.