Тариаланчдын холбоотой хамтран энэ жил ХААДС-д хүлээн авах улаанбуудайн үнийг тогтоолоо
Үйл явдал
/
2022-08-25
Улсын ургацын комиссын хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан энэ жил Хөдөө аж ахуйг дэмжих санд хүлээн авах улаанбуудайн үнэ тогтоосныг зарлалаа. Тэрбээр “Хөрш орнуудад үүссэн дайны нөхцөл байдал, ковидын цар тахлаас шалтгаалж газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай бүх орцын үнэ 30-35 хувь өссөн. Тиймээс тариаланчдын гол төлөөлөл болсон Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран үйлдвэрлэлийн бодит үнэ өртөг болон дэлхийн зах зээл дээрх үнэ ханш зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэж, энэ жилийн буудайн үнэ тогтоосон” болохыг тодотгов. 

Хөдөө аж ахуйг дэмжих санд 

  • 1-р ангиллын улаанбуудай 1 тонн-1,000,000 төгрөг
  • 2-р ангиллын улаанбуудай 1 тонн-970,000 төгрөг
  • 3-р ангиллын улаанбуудай 1 тонн-940,000 төгрөг
  • 4-р ангиллын улаанбуудай 1 тонн-880,000 төгрөгөөр тооцож хүлээн авахаар боллоо.  
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.12.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.