Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх 6,15-р хороонд ажиллаж, тохижилтын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-08-25
Баянзүрх дүүргийн 15-р хороо нь 1989 онд анх байгуулагдсан. 1802 өрх айл, 8007 иргэнтэй. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж нийлүүлэх, Нийслэлийн төсвөөр Орон сууцны гадна фасад дулаалгын ажил хийгдэнэ. Мөн “Өглөөний гудамж” төслийн тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн. 15-р хороо 8-р байрны баруун талын зогсоол орчиндоо бохирдол ихээр үүсгэдэг тул газар эзэмших эрхийг түдгэлзүүлэх, хороон доторх авто замд түгжрэл их үүсдэг. Тиймээс нэг эгнээтэй болгох, Ийст төвийн газар дээр сургууль цэцэрлэг барих зэрэг саналыг иргэдийн зүгээс ирүүлж байгаа бөгөөд эдгээр нь хороонд тулгамдаж буй гол асуудал юм.
 
700
6-р хороо нь 2603 өрх, 10647 хүн амтай. 6-р хороо 21,23-р байрны гадна талбайд тохижилт ногоон байгууламжийн ажил хийгдсэн бол 21-р сургуулийн урд гарааш буулгаж газар чөлөөлсөн талбайд тохижилтын ажил хийгдэж байгаа юм. Мөн дээврийн засварын ажил, 136-р цэцэрлэгийн урд талбайн зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбайн ажил хийгдэж дуусаад байна. 6-р хороонд тулгамдаж буй гол асуудал нь хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн байр юм.
Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх дүүргийн бүх хороон дээр ажиллаж, тулгамдаж буй асуудалтай танилцана. Асуудлыг сонсоод өнгөрөх бус цаашид шийдвэрлэж ажиллана гэдгээ энэ үеэр илэрхийлсэн юм.
700
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого барьж байгаа. Энэ ч үүднээс дүүргээс тодорхой ажлуудыг зохион байгуулж, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хороодын засаг дарга нар, сургууль цэцэрлэгийн удирдлагууд хамтран ажиллах, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль цэцэрлэгийн орчинд мөн ажиллаж хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллах зэрэг үүргийг Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.107.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.