Дизель түлш, АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурлаа
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-25
Дизель түлш, АИ-95 автобензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр буурлаа. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ сүүлийн 2 жил гаруйн хугацаанд тасралтгүй өсөж 2-р сард баррель тутамд 127 ам.долларт хүрсэн. 6-р сараас үнэ бага зэрэг буурснаар дотоодын зах зээлд үнэ хямдрах боломж бүрдлээ. Мөн УУХҮЯ-наас 3-р сард ОХУ-ын Роснефть компанитай хийсэн хөнгөлөлттэй үнийн хэлэлцээрийг сунгаснаар АИ-92 автобензинийг 4,5,6-р сард нэг тонныг 840 ам.доллар, он дуустал 830 ам.доллараар худалдан авах боломж бүрдээд байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.