Ц.Мөнх-Оргил: Үндсэн хуулийн цэц УИХ-ын эрхэд ХАЛДДАГ ийм байдал дахин үүсэх ёсгүй!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-08-25

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр баталсан зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд буй. Үүнтэй холбоотой үүссэн маргаантай зүйлийг УИХ-аар цэцглэхээр болов. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилийн хувьд "Энэ бол бусад улсад ч байдаг л зүйл. Манай улсын Үндсэн хуулийн ийм маргаан дүгнэот гаргасан нь зөв. Гэхдээ ахиж ийм байдлаар хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлж болохгүй гэсэн шийдлийг УИХ эцэслэх нь зөв. Бидний зүгээс цэцийн тогтоол нь ийм санал байна гэж үзээд хариу тайлбар авсан. Үүнийг хэлэлцэхэд эрх зүйн орчин байхгүй учраас Дэгийн тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэрхэн шийдэх хуулийг гаргана. Дараа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэнэ. Олон нийтийн зүгээс ЦЭЦ буруу шийдвэр гаргачихсан гэж үзээд байна. Энэ бол өрөөсгөл дүгнэлт. Монгол улсад ХУУЛЬ ТОГТООХ БАЙГУУЛЛАГА НЬ ИЛҮҮ ЭРХ МЭДЭЛТЭЙ гэдгийг батлахгүй бол ЦЭЦ дураараа аашилдаг ийм зүй тогтол үүсчихнэ" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.170.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.