“ЭРГЭН ДУРСАХУЙ” өдөрлөг боллоо
Үйл явдал
/
2022-08-26

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Аж ахуй үйлчилгээний цехийн хамт олон  100 бүтээлч ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү ажлын хүрээнд ажилтан И.Халтархүүгийн санаачилсан “Эргэн дурсахуй” өдөрлөг  өнөөдөр Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд боллоо.  Өдөрлөгт цехийн анхдагч Э.Тогтохдаваа, ахмад ажилчин  Г.Чулуунцэцэг нарыг урьж хүндэтгэл үзүүллээ.  Тус цехээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн хосууд  ажлын байрандаа уригдан,  залуу насаа дурсаж, ажилчин болсон дурсамжаа дэлгэн, хамт олонтойгоо халуун дотно яриа өрнүүллээ. Тэд Эрдэнэт үйлдвэрийн шилдэг  ажилтнууд төдийгүй, үр хүүхдүүдээ төгс сайн хүмүүжүүлсэн эцэг, эх.   Хүүхдүүд нь  өөрсдийг нь залгамжлан Эрдэнэт үйлдвэртээ ажиллаж  байгаа аж. Э.Тогтохдаваа, Г.Чулуунцэцэг нар жимсний мод тарьж, жимсний  шүүс үйлдвэрлэж буй тухайгаа хамт олонтойгоо хуваалцав. Ийнхүү тус хамт олон  үлгэр дуурайлалтай,  хөдөлмөрч  ахмадуудаасаа үнэтэй үг сургаалийг нь сонсож, ахмадууд ч дурсамжаа сэргээж  сэтгэл хангалуун сайхан байгаагаа илэрхийллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.199.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.