Сонсголгүй иргэдийн 3Х3 Сагсанбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдад дэмжлэг үзүүллээ
Үйл явдал
/
2022-08-26

Монголын Сонсголын Бэрхшээлтэй Иргэдийн Сагсанбөмбөгийн холбооноос Сонсголгүй иргэдийн 3Х3 Сагсанбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өнөөдөр тус тэмцээнд оролцох Баянгол дүүргийн есдүгээр хорооны оршин суугч Д.Цэнд-Аюуш, 21 дүгээр хорооны оршин суугч Д.Данзандорж нарт нэг удаагийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлж, тэмцээндээ амжилттай оролцохыг хүсэн ерөөж, спортын өндөр амжилтыг хүслээ. Мөн бэлтгэл, сургуулилт хийх заал хэрэгтэй бол дүүргийн Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр очиж хийх боломжтой талаар хэлэв. Энэ үеэр тэмцээнд оролцох хоёр тамирчин биднийг дэмжиж байгаа дүүргийн удирдлагууд, хорооны Дарга нартаа маш их баярлалаа. Бид хичээх болно” гэв.

Сонсголгүй иргэдийн 3Х3 Сагсанбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Израиль улсын Рамат-Ган хотод 2022 оны есдүгээр сарын 7-10-ны өдрүүдэд болох юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.165.62)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.