Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулган брож байна
Үйл явдал
/
2022-08-26
Монголын Залуучуудын өдөр, Залуучуудын хөгжлийн сарын аяны хүрээнд ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЦАХИМ ЧУУЛГАН-ыг өнөөдөр зохион байгуулж байна. Чуулганыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон, Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра нар мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээ, хэрэгжилт, сорилт, шийдэл 2022-2023 он” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Залуучуудын хөгжлийн үндэсний цахим чуулганд оролцогчдын зүгээс ирсэн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуултад ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай хариулж, холбогдох мэдээллийг хүргэж байна.  
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.123.155)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.