БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин Монгол улсад айлчилна
Үйл явдал
/
2022-08-26

Энэ сарын 8-11-ний өдрүүдэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж байсан. Тус айлчлал нь Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 60, 61 жилийн ой, нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс нутаг хэмээн зарласны 30 жил, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаснаараа онцлогтой.

Улмаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсад хийсэн айлчлалынхаа дараагаар БНСУ-д албан ёсны айлчлалаа хийсэн.

Тэгвэл энэ сарын 28-30-ны өдрүүдэд Монгол улсын гуравдагч хөрш улс болох БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин Монгол улсад айлчлалаа хийхээр боллоо. Уг айлчлалаар БНСУ-ын Гадаад харилцааны сайдтай хоёр талын улс төрийн харилцааны асуудлаар санал солилцох аж.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ жил БНХАУ, ОХУ-ын Гадаад харилцааны сайд нарыг урьсан нь Монгол улсыг хоёр хөршөөсөө “хараат улс” болгож харагдуулж байна гэх сөрөг яриаг үүсгээд байсан. Гэсэн хэдий ч тус айлчлалын дараагаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирснээр Монгол улс тусгаар тогносон, ардчилсан улс гэдгээ Дэлхийд харуулсан явдал болсон юм. Тэгвэл энэ удаад БНСУ-ын Гадаад харилцааны сайд Пак Жин Монгол улсад айлчлалаа хийх болсон нь хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлсэн үйл явдал болж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.52.208)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.