Залуусыг ажил хөдөлмөрт бэлтгэх "ОРОЛЦОО" төслийн III ээлж эхэллээ
Монгол Улсын Засгийн газраас залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх зорилгоор “Оролцоо” төслийг хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.Төслийн 2022 оны III ээлжийн нээлтийн үйл ажиллагаа Олон Улсын Хүүхдийн Найрамдал Төвд боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн захирал Б.Батцэцэг, ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын дарга М.Батмагнай, Гадаад харилцаа, сургалт, төсөл хөтөлбөрийн хэлтсийн дарга Г.Мөнхнасан болон холбогдох албаныхан оролцлоо.
Тус төслийн III ээлжийн бүртгэл энэ сарын 16-22-ыг хүртэл үргэлжилсэн бөгөөд Улаанбаатар хот, 21 аймгийн 233 бүртгүүлсэн залуус олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт 14 хоногийн турш байрлаж, сургалтад хамрагдах юм.Уг төсөл нь залууст эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг сэргээж, ажилтай, орлоготой болгох зорилготой билээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.26.47)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 01 мин
-
Өчигдөр 11 цаг 57 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 10 цаг 19 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Өчигдөр 10 цаг 04 мин
-
Өчигдөр 11 цаг 38 мин
-
Өчигдөр 10 цаг 31 мин
-
Өчигдөр 15 цаг 21 мин
-
Өчигдөр 12 цаг 01 мин