“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ
Үйл явдал
/
2022-05-11
“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭЕРЭГ СОЁЛЫГ ХАМТДАА ТӨЛӨВШҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Сарын аяны хүрээнд:
- “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2021” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг зөвлөлийг шалгаруулах
ХАБЭА-н өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг
ЕБС-ийн сурагчдын дунд “Миний гэр бүл аюулгүй ажилладаг” сэдэвт гар зургийн уралдаан
Аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогч нарт зориулсан ХАБЭА-н мэдлэг дээшлүүлэх цахим сургалт
-- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, салбар хороо, зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт зэрэг онцлог ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сарын аяны нээлтийн арга хэмжээ 2022 оны 04 дүгээр сарын 04-ний 10.00-14.00 цагт МҮЭСТО-нд болно.
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон Олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн байдаг
700
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.69.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.