Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн II үе шатны хэрэгжилтийн явц уулзалтыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-08-28
Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн II үе шатны хэрэгжилтийн явц, талуудын оролцоо, хамтын ажиллагааг хангах стратегийн талаарх мэдээллийг оролцогч талуудад хүргэх, санал солилцох уулзалтыг 2022 оны 8 сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
700
Тус уулзалтад “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ТУЗ-ын дарга болон техникийн баг, Уул уурхайн үндэсний ассоциаци, Mining Journal, МERIT төслийн баг, Канад улсын байгаль орчны зөвлөх үйлчилгээний “Си Пи Пи Энвайронмэнтал” корпораци, үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн төлөвлөлтийн баг, БОАЖЯ, АМГТГ, Усны газар, Дундговь аймгийн Засаг даргын орлогч, Дундговь аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газрын дарга, Дундговь аймгийн Мэргэжлийн Хяналтын газар, Гурвансайхан сумын засаг дарга, Гурвансайхан сумын Иргэдийн mөлөөлөгчдийн хурлын дарга зэрэг төлөөллүүд тус тус оролцов.
Төслийн оролцогч талууд ийнхүү тогтмол уулзаж, төслийн мэдээллийг цаг тухай бүрт авч, санал солилцсоноор талууд нэгдсэн ойлголттой болж, нээлттэй, ил тод харилцах, хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.
700
Уулзалтын төгсгөлд “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д. Баярбат Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг боловсруулах, цаашид түүнийг хэрэгжүүлэхэд удирдлагын зүгээс анхаарч ажиллахын зэрэгцээ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн стратегийн ач холбогдол бүхий 19 охин компанид уг сайн туршлагыг нэвтрүүлэх боломжтойг онцоллоо.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.