Цусны үүдэл эс буюу чөмгийг донороос өвчтөнд шилжүүлэн суулгадаг боллоо
Үйл явдал
/
2022-08-30
2010 оноос эхлэн Цусны үүдэл эс шилжүүлэх буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэх ажил эхэлсэн. Эмч мэргэжилтэн бэлтгэх, байр тохижуулах, тоног төхөөрөмж суурилуулах, эмч нараа тоног төхөөрөмж дээр сургах гэх мэт нөр их ажлын дараа 2014 онд өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эс шилжүүлэх хагалгааг нэвтрүүлж байлаа.
Үүнээс хойш 27 өвчтөнд энэ хагалгааг амжилттай хийгээд байна. 2022 онд донороос цусны үүдэл эс авч өвтөнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлэв.
 
Зөвхөн гадаадад очиж эмчлүүлдэг байсан энэхүү эмчилгээг Монголдоо нэвтрүүлж чадсан эмч, мэргэжилтэн бүрээрээ бахархаж байна.
 
УНТЭ-т уг эмчилгээг нэвтрүүлэх гэж 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 9 ортой хими эмчилгээний тасаг бий болгосон юм. Үүний үр шимээр 2022 оны 7 сарын 23 өдөр үүдэл эс шилжүүлэх буюу чөмөг шилжүүлэх хагалгааг амжилттай хийж чадлаа. Гадаадад 400-700 сая төгрөгөөр уг эмчилгээг хийлгэдэг байсан бол ийнхүү Монголдоо бага зардлаар хийлгэх боломж нээгдлээ. Энэ эмчилгээг хүүхдэд хийдэг болох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ирэх жил анхны хагалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Монголдоо эмчилдэггүй байсан 4 эмчилгээг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнгүүд сүүлийн жил гаруй хугацаанд нэвтрүүлээд байна. Та бүхнээрээ бахархаж байна. Илүү их амжилт хүсье.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.198.81)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.