Б.БАТЦЭЦЭГ: Солонгосын шинэ засгийн газартай томоохон төслүүд дээр хамтран ажиллана
Үйл явдал
/
2022-08-30

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчилж буй БНСУ-ын Гадаад хэргийн сайд ПАК ЖИН-тэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улсын улс төрийн яриа хэлэлцээрийг эрчимжүүлэх, Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны бодлогыг Бүгд Найрамдах Солонгос улсын шинэ засгийн газрын бодлоготой уялдуулан бүтээн байгуулалтын томоохон төслүүд дээр хамтран ажиллах талаар үр бүтээлтэй санал солилцлоо. Бүгд Найрамдах Солонгос улсад оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хоёр улс харилцан адил байх зарчмын дагуу иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх, Солонгос улсад зорчих монгол иргэдийн визний нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү?

 

https://www.facebook.com/Ulsturch.mn/videos/1488112711640733/  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.66.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.