"ОЮУНЫ БЭЛЭГ" гардуулав
Үйл явдал
/
2022-08-31
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эрэлхэг хилчин, хурандаа Эрдэнэцогтын Халтарын нэрэмжит, Цэргийн гавъяаны болон Цэргийн гавъяаны улаан тугийн одонт хилийн цэргийн 0168 дугаар анги 2022-2023 оны хичээлийн шинэ жилээр алба хаагчдын хүүхдүүдээс 1 дүгээр ангид элсэн суралцаж буй нийт 15 бяцхан сурагчдад иж бүрэн хичээлийн хэрэгсэл, батламж, гардуулан өглөө.

Энэхүү “Оюуны бэлэг” арга хэмжээг 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байгаа бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар ангийн удирдлагууд шийдвэрлэсэн аж.Мөн 2022-2023 оны хичээлийн шинэ жилээр 1 дүгээр ангид элсэн суралцаж буй бяцхан сурагчдаар ангийн захирагч, хурандаа Я.Түвшинбаатар анхны зураглалыг хичээлийн самбар дээр зуруулж, цаашдын хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт гарган суралцаж, эрдэм номтой, төлөв дагуу, эцэг эхдээ ачлалтай, эх орон хэрэгтэй сайн хүн болон хүмүүжихийг хүсэн ерөөлөө.

3 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба дотор нарын зураг байж магад 2 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс, хөлийн өмсгөл ба дотор нарын зураг байж магад

3 хүн, хүүхэд, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.