Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав
Үйл явдал
/
2022-08-31

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуух асуулт, саналтай гишүүн байгаагүй тул хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.251.169)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.