Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох боломжоор хангаж ажиллахыг үүрэг болгов
Үйл явдал
/
2022-08-31
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Засаг даргын зөвлөх Х.Алтаншагай, Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн нар дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
 
Уулзалтаар 2022-2023 оны хичээлийн шинэ жилтэй эхлэхтэй холбоотойгоор сургуулийн удирдлагуудад хэрэгжүүлэх шаардлагатай зарим үүрэг даалгаврыг өглөө.
Юуны өмнө сургуулийн захирлууд өвөлжилтийн бэлтгэл ажил, багш ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлын явц, хөрөнгө оруулалтын ажлууд, багшийн ёс зүйн асуудлаар цаг үеийн мэдээллүүдийг өгсөн юм. Ерөнхий боловсролын сургуулиуд өвөлжилтийн бэлтгэл ажлаа 100 хувь хангахаар ажиллаж байгаа бөгөөд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан урсгал зардлуудаа хийн, ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болсон байна. Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан дулаалга, гадна фасад, халаалтын асуудлуудыг шийдэхээр ажиллаж байгаагаа дүүргийн удирдлагуудад мэдэгдсэн юм. Засаг дарга Н.Батсүмбэрэл энэ асуудлыг анхааралдаа авч, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөс зарим хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж өгөхөө мэдэгдлээ. Түүнчлэн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажилд анхаарч, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэхийг үүрэг болголоо.
 
 
 
6 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
1 хүн, сууж байгаа ба бичвэр нарын зураг байж магад
5 хүн ба дотор нарын зураг байж магад
7 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс, дотор ба бичвэр нарын зураг байж магад
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.245.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.