Баянгол дүүрэг “АЛТАН НАМАР-2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна
Үйл явдал
/
2022-08-31
Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын вокзалын баруун талд буюу хуучнаар 1000 автомашины зогсоолд зургаан аймгийн 104 тариаланчид хүнсний ногоо, жимсний бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээг зохион байгуулж байна.

Тэгвэл Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар холбогдох хэлстсийн албан хаагчдын хамт өчигдөр (2022.08.30) тариаланчид, худалдаа эрхлэгч нартай биечлэн уулзаж, хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр иргэдэд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа талаар ярилцлаа. Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан шинэ ургацын төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн тариаланчдын борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар 2022” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.Тариалан эрхлэгчдийн зүгээс дүүргээс нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, худалдааны талбайг бүрэн камержуулан, иргэд болон бизнес эрхлэгчдэд ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж, био жорлонгоор үйлчлэх орчныг бүрдүүлж, хэв журам болон авто замын цагдаагийн алба хаагч нарыг ажиллуулж, хог цэвэрлэгээг тогтмол хийлгэж, бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаад талархал илэрхийллээ.“Алтан намар 2022” үзэсгэлэн худалдаа 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.174.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.