Хошууч генерал Д.Базарсад агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Үйл явдал
/
2022-08-31

Монгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, дипломатч, доктор, профессор, Хошууч генерал Д.Базарсад агсны гэргий Ц.Цэцэгмаа болон үр хүүхдүүд, ач, зээ нар түүний нэрэмжит хилийн цэргийн 0275 дугаар ангид зочилон ирж хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөж, дурсгалын зураг татуулан, арга хэмжээний төгсгөлд ангийн алдарын танхимыг үзүүлэн, соён гэгээрүүлэх албаны бэлтгэсэн тоглолтыг сонирхууллаа. Хошууч генерал Д.Базарсад агсны гэргий Ц.Цэцэгмаа ангийн бүрэлдэхүүнд амжилт хүсэн, хүндэтгэн хүлээж авсанд сэтгэгдэл өндөр байгаагаа илэрхийлэн, 2 алба хаагчийг хувийн зүгээс шагнаж урамшуулав. Мөн энэ үеэр Захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Амгаланбаяр гэр бүлд нь зориулж хэлсэн үгэндээ “Монгол Улсад анхны Хилийн тухай хуулийг санаачлан батлуулж мянга, мянган хилчдийн нийгмийн баталгааг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан энэ хүнээр үр хойч нь бахархаж яваарай” хэмээн цохон тэмдэгллээ.

11 хүн, зогсож буй хүмүүс, хөшөө дурсгал ба гадаа нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

5 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.237.79)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.