Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо
Үйл явдал
/
2022-08-31
Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой. Үүнээс 1-6 хороо байшин хороо, үлдсэн нь гэр хороолол хамаардаг. Тиймээс ч иргэдээс тавьж буй санал, гомдол харилцан адилгүй байгааг хорооны Засаг дарга нар уламжиллаа.
Уулзалтын эхэнд Засаг даргын орлогч Д.Отгонбаатар өвөлжилтийн бэлтгэл ажил, дүүргийн 30 жилийн ойд зориулан хийж хэрэгжүүлж буй ажлууд, хөрөнгө оруулалтын ажлуудын явц, төрийн албаны уялдаа холбоо зэрэг цаг үеийн мэдээллүүдийг өгсөн юм.
Өвөлжилтийн бэлтгэл дүүргийн хэмжээнд 83,5 хувьтай байгаа бол зам тохижилтийн ажлыг 2022 оны есдүгээр сарын 15-наас эхэлж хийх юм. Харин дүүргийн 30 жилийн ойн баярт зориулж тахилга тахих, дүүргийн иргэдийг оролцуулсан соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, хийгдэж буй ажлуудад хяналт тавьж ажиллах, иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэлгүй үйлчилж, гомдол саналыг шуурхай шийдвэрлэдэг байхыг хороодын Засаг дарга нарт даалгалаа.
9 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
1 хүн, сууж байгаа ба дотор нарын зураг байж магад
11 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад
1 хүн ба нүдний шил нарын зураг байж магад
1 хүн, сууж байгаа, зогсож байгаа ба бичвэр нарын зураг байж магад
10 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс ба костюм нарын зураг байж магад
 
Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.79.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.