Шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцлоо
Үйл явдал
/
2022-08-31

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтран шинээр батлагдсан хуулиудын хэрэгжилтэд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцох сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай хуулиудын танилцуулга, хэрэгжилтэд анхаарах асуудал” сэдвээр ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Ж.Амгалан, ЦХХХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Х.Сүрэнхорол нар мэдээлэл өгч, харилцан санал солилцов.

Сургалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 50 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.154.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.