Уул уурхай үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, ажил олгогч, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тухай зөвлөмж
Үйл явдал
/
2022-08-31

Уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтан нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үйлдвэрлэлийн осолгүй байгууллага, хамт олон, иргэн болгохын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах ЗӨВЛӨМЖИЙГ хүргүүлж байна.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг уул уурхай салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүний шат дамжлага, нэгж, цех, тасаг, бригад бүр хатуу мөрдөж ажиллах.

2. Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө “Аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” боловсруулж, Компанийн захирал, уурхайн даргаар батлуулан ажиллах. Энэ төлөвлөгөөнд ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, тохиолдож болох аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох тоног төхөөрөмжүүдийн зөвшөөрлийг авах, уурхайн ажлын үе шат бүрд ХАБЭА-н арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нарийн төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

3. Уурхайн үйлдвэрлэлийн талбайд аюул осол гарч болзошгүй бүст ослоос  сэргийлэх дохио, санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийж хэвших.

4. Уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд болон ачаа өргөх, зөөх, буулгах тоног төхөөрөмжийн зөвшөөрлийг авсан байх, ашиглалтын паспортыг хөтлөх, бүрэн бүтэн байдлыг тогтмол хянах, аюулгүй ашиглах дүрэм журам, зааврыг чанд сахиж ажиллах.

5. Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, шалгалт авсан байх, ажилтан хүн өөрийгөө болон хамтран ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцөлийг хангаж ажиллах соёл, дадлыг эзэмшүүлэх.

6. Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, байгууллагын ХАБЭА-ын зөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс болон ХАБЭА-н алба, ажилтныг орон тоо, бүтцээр нь ажиллуулах, мэргэшүүлэх.

7. Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон  ажлын байрны жагсаалт”-нд заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох.

8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээг хийж биелэлтийг хангуулах зорилгоор Засгийн Газрын 2011 оны 311 тогтоолын хэрэгжилтийг хангуулж дотоодын хяналтыг тогтмол ажиллуулж хэвших.

Энэхүү ЗӨВЛӨМЖ-ийг уул уурхайн салбарын ажил олгогч, иргэд, байгууллага, аж ахуйн нэгж бүр хэрэгжүүлэх санаачилга гаргаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж мөрдөж ажиллахад онцгой анхаарч ажиллахыг зөвлөмж болгож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.162.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.