Засаг дарга Д. Бауыржан аймгийн арслан Б.Төмөрбаатарын цолны мялаалгын баяр наадамд оролцлоо
Үйл явдал
/
2022-08-31

Тулгар төр байгуулагдсаны түүхт 2230, 2231 жилийн, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жилийн, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жилийн, Ардын хувьсгалын 100, 101 жил, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 82 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд аймгийн Булган сумын харьяат “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Баянжаргалын Төмөрбаатар долоо даван түрүүлж “Аймгийн арслан” хэмээх хүндтэй цолыг хүртсэн.

700

Б.Төмөрбаатарын цолыг мялаах наадам  өнөөдөр /2022.08.29/ аймгийн спорт цогцолборт боллоо. Уг мялаалгын баяр наадмыг нээж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан мэндчилгээ дэвшүүлж, уран мэхээ уралдуулан сайхан барилдаж аймгийн арслан цол хүртсэн манлай бөхөө мялаалга наадмаар урмыг нь тэтгэлээ.

Мялаалга наадамд хүчит бөхчүүд нь уран мэхээ уралдуулж, эрхий мэргэн харваачид нь цэц мэргэнээ сорилоо.

700

Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адьяа түрүүлж, Алтай сумын харьяат аймгийн хурц арслан М.Еркебулан үзүүрлэлээ. Их шөвөгт Цэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Аманбек,  Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн заан Ц.Заяатүшиг нар шалгарав.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.