Баянцагаан сумд гамшгаас хамгаалах жишиг төв байгууллаа
Үйл явдал
/
2022-09-01
УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд, улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы санаачлагаар “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх” сургалт, арга зүйн төвийг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд түшиглэн байгуулан 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр хүлээлгэн өглөө.
700
 
Дэлхий нийтэд байгаль, цаг уурын өөрчлөлт, хүний хүчин зүйлээс шалтгаалсан гамшигт үзэгдлээс өөрсдийгөө болон бусдыг хамгаалах, анхан шатны мэдлэг, ойлголт авах, ур чадварт суралцах нөхцлийг бүрдүүлсэн уг танхим нь Монгол Улсын хэмжээнд анхны жишиг загвар төв бөгөөд цаашид жишиг болохуйц сургалтуудыг явуулснаар болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах, сэргээн босгох чадвартай иргэдийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.
 
Уг жишиг төвийг хүлээлгэн өгөх ажиллагаанд Шадар сайдын Онцгой байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, доктор П.Оюунчимэг, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар оролцож, тус сургуулийн хамт олонд Монгол Улсын Шадар сайдаас ирүүлсэн илгээлтийг сайдын зөвлөх уншиж танилцуулав.
700
Энэхүү төвд явагдах арга зүйн сургалтуудад Баянцагаан сумын сургуулийн сурагчид, оролцооны клубуудээс гадна Баянхонгор аймгийн Амарбуянт бүсийн Баян-Өндөр, Шинэжинст, Баацагаан зэрэг сумын сургуулиуд эхний ээлжинд хамрагдах юм. Эдгээр сумдын сургуулиудтай хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг мөн өдөр аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Алтангэрэл нар байгууллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.93.0)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.