ТОМИЛГОО: Хуучин сайдуудын ШИНЭ АЛБАТАЙ ТАНИЛЦ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-01

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2019 оны өөрчлөлтийг хүчингүй болгож УИХ-ын гишүүд давхар алба хашдаг байх тогтолцоог бүрдүүлэв. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж 10 сайдыг шинээр томилсон билээ. Харин үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн зарим сайд нарыг хэрхэх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шинэ албан тушаалд томиллоо. 

Тодруулбал  ХХААХҮ-ийн сайдын албыг хашиж байсан Сайд асан З.Мэндсайхан "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийн захирал, 

Зам, тээврийн хөгжлийн  сайд асан Л.Халтарыг хуучин яамныхаа дэд сайдаар, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг тус яамны төрийн нарийн бичгийн даргаар,  Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Гүйцэтгэх захирал Х.Бадамсүрэнг чөлөөлж  УУХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилсон байна. Өмнөх сайд Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.50.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.