Баянхонгор аймагт НҮБ-ын төслийн хүрээнд хийсэн ажлуудтай танилцлаа
Үйл явдал
/
2022-09-01
НҮБ-ын Хүүхдийн сангийн ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөрийн баг энэ сарын 25-26-ны өдөр Баянхонгор аймагт ажиллажээ. Тэднийг орон нутгийн удирдлагуудыг төлөөлөн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяр,"Чандмань Баянхонгор"ХК-ний орлогч дарга Э.Жагварал болон холбогдох мэргэжлийн төлөөлөл хүлээн авч уулзаж, хэрэгжсэн ажлыг танилцуулж, ярилцсан юм.
"Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төслийн хүрээнд хийсэн ажлуудтай танилцлаа.
700
 
Төслийн хүрээнд Баянхонгор сумын Шинэ суурьшлын бүсийн цэвэрлэх байгууламж суурилуулах ажил /улсын төсөв 450 сая, төсөл 285 сая/, Баянхонгор сумын ундны усны эх үүсвэрийн худаг, гадна цэвэр усны шугамын ажлыг /Засаг даргын нөөцөөс 117сая, төсөл 57 сая/ гүйцэтгэжээ.
Мөн Баянхонгор сумын Байгалийн түүхийн музейн нийтийн ариун цэврийн байгууламж /ОНХС 20 сая, төсөл 39 сая төгрөг/, Спортын төрөлжсөн сургалттай Эрдэнэмандал сургуулийн ариун цэврийн өрөөний засвар /83 сая төгрөг/, Баянхонгор сумын 3-р багийн ус түгээх байр засварлаж ухаалаг төхөөрөмж суурилуулах ажил, төслийн санхүүжилт /18 сая төгрөг/, Баянхонгор сумын ундны усны эх үүсвэрийн худагт халдваргүйжүүлэх төхөөрөмж суурилуулах /72.8 сая төгрөг/ ажлыг хийсэн байна.
700
Ийнхүү "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ" төсөл Баянхонгор аймагт амжилттай хэрэгжиж байгаатай НҮБ-ын Хүүхдийн Сангийн төлөөллүүд ирж танилцахын зэрэгцээ цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо
Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.71.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.