ШУУРХАЙ: Х.Бадамсүрэн яам руу ирж Г.Ёндон сайд "ЭРДЭНЭТ"-ийг удирдахаар болжээ!
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-09-01

Монгол Улсын Засгийн газрын бүрэдэхүүнд өөрчлөлт орж нэр бүхий найман сайд албан тушаалаасаа бууж, тэдний ажлыг УИХ-ын гишүүд булааж авав. Харин Засгийн газрын тэргүүний зүгээс хамт ажиллаж байсан нөхдөө гомдоохгүй, албан тушаалыг нь бууруулж, хадгалж үлдсэн байна. Тэдгээр хамгийн боломжийн суудалд очсон нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон юм. Түүнийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захиралаар томилогдсон байна. Г.Ёндонгийн хувьд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газруудад уул уурхайн сайдаар ажиллахаас гадна 

  • 2004 оноос ЮНЕСКО-гийн харъяа Олон улсын маркшейдерийн Холбоо (ОУМХ)-ны “Орд газрын геометрчлэл, нөөцийн менежмент”-ийг хариуцсан 2 дугаар комиссийн гишүүн
  • 2016 оноос ОУМХ-ны Тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
  • 2006, 2007 онуудад Монгол-Оросын хамтарсан Төрийн өмчит “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийг шалгах ажлын хэсгийн шинжээчээр Төрийн өмчийн хорооноос томилогдож ажилласан.
  • 2020 онд “Оюутолгой” ХХК-ийн “…Нөөцийн тодотгол тайлан”-д шинжээчээр УУХҮЯ-наас томилогдсон.
  • 2006 оноос ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн сургуулийг Маркшейдерийн мэргэжлээр төгсөгчдийн Диплом хамгаалах комиссын даргаар ажилласан.
  • 2016 оны 5 сараас Монголын маркшейдерийн Холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.